1045
 
 

“ГИНЖИЙГ ТАСАЛ 2” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Эмэгтэй хүн байж”, “Эр хүн байж уйлах нь уу даа” зэрэг үгсийг бид өдөр тутмын яриандаа түгээмэл хэрэглэдэг. Заримдаа хүн өөрөө ч мэдэлгүй жендэрийн мэдрэмжгүй хандлага гаргаж, бусдыг ялгаварлан гадуурхдаг.
Өчигдөр BlueMon төвийн нэгдүгээр давхарт байрлах Norphei Art Gallery-д Жендэрийн тэгш бус байдлын эсрэг “Гинжийг тасал 2” гар зураг, зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
“Хөөрхөн зүрх” ТББ-аас санаачилсан “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг хоёр дахь жилдээ НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой. Мөн энэ жил хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах зорилго тавьжээ.
Жендэрийн тэгш бус байдлын сэдэвт уралдаанд ирүүлсэн ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид болон МСҮТ-ийн суралцагч хүүхдүүдийн бүтээлээр 7 өдрийн турш олон нийтэд нээлттэй үзэсгэлэнг гаргана. Үзэсгэлэн энэ сарын 24 хүртэл олон нийтэд нээлттэй.