1045
 
 

ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН АЧ ТУС

1045

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун сайхан байна. Улирал шилжих үед буюу өвлөөс хаврын улиралд шилжихэд томуу өвчний дэгдэлт ихэсдэг. Хүмүүс ихэвчлэн ханиад нь хүндэрсэн хойно эмчид очих хандлагатай байдаг. Ханиад хүндэрсэн хойно эм уугаад ч төдийлөн сайн нөлөөлдөггүй. Харин эмчийн зөвлөж байгаагаар дархлаагаа дэмжиж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэснээр томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Ханиад тусахгүй байх нэг арга нь вакцин хийлгэх юм. Тэгвэл вакцин гэж юу вэ? Вакцин гэдэг нь халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл уг бичил биетэнг үхүүлж дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэлийг хэлнэ.  Вакцин хийлгэснээр эмчид очих магадлал 60 хүртэлх хувиар буурдаг байна.
Томуугийн вакцин хийлгэсэн үед ханиад, томуу хүрвэл вакцин хийлгээгүй хүмүүсээс хөнгөн тусдаг. Мөн томуугийн вакцин нь томуугаас үүсэлтэй хатгаа, бронхит, астмагаас сэргийлдэг. Иймд бага насны хүүхэд, ахмад настай хүн, архаг хууч өвчтэй хүмүүст вакцин тариулахыг зөвлөдөг.