1045
 
 

САР ШИНИЙН БАЯРЫН ҮЕЭР АНХААРАХ ЗҮЙЛС

“САР ШИНЭ 2019” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Хөвсгөл аймгийн ард иргэддээ сэрэмжлүүлэг анхааруулгыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Хошууч О.Мөнхсайханаас тодрууллаа.
Сар шинэ 2019 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Уламжлалт цагаан сар болох гэж байгаатай уялдаад хулгайн гэмт хэрэг ихсэх хандлага гардаг. Иймд иргэд та бүхэн биедээ авч яваа зүйлдээ хараа хяналттай байж гэр орон сууцаа эзэнгүй орхихгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Мөн замын хөдөлгөөнд аюулгүй байдлыг хангах чиглэлээр замын цагдаагийн газар баяр ёслолын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа. “САР ШИНЭ 2019” нэгдсэн арга хэмжээ нь Нэгдүгээр сарын 7–ноос Хоёрдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.