1045
 
 

ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЦГААЯ

Аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар нь унаач хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Засгийн газрын 2019 оны Нэгдүгээр сарын 30 өдрийн 57-р тогтоолоор жил бүрийн Арван нэгдүгээр сарын 1-нээс Тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан болон үсэргээ сунгаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргажээ. 
Хөвсгөл аймгийн хүүхэд хамгааллын улсын байцаагч М.Даваадулам хэлэхдээ“Энэ тогтоолын хэрэгжилтийг г Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулах чиглэлээр аймгийн засаг даргын 2019 оны Хоёрдугаар сарын  02-ны өдрийн А49 захирамжийн дагуу сум орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн хоёр шийдвэртэй уялдуулан хүүхдийн эрхийн улсын байцаагч Дашбаяр даргын 01 дугаартай зөвлөмжийг бэлтгэн 24 сум болон ерөнхий боловсролын сургууль, уяачдын холбоонд хүргүүлж ажиллаж байна.” гэлээ. 
Хориглосон хугацаанд хүүхдийг хурдан морины уралдаан үсэргээ сунгаанд оролцохгүй байж уяач хүүхдийнхээ эрх аюулгүй байдалд хамтран ажиллахыг уриалж байна.