1045
 
 

ХӨВСГӨЛ НУУРЫГ ТОЛЬДОХ УУ?

Хоймор нутгийнхны “Хөх сувд-2019” мөсний баяр тун удахгүй болно. Жил бүрийн хаврын тэргүүн сарын эхний өдрүүдэд тохиодог тус баярыг гадаад дотоодын жуулчид  зорьж очих нь түгээмэл. Өнгөрсөн жилийн хувьд 10 гаруй мянган хүн хүрэлцэн ирсэн байдаг.  Энэ жил жуулчдын тоо ихсэх магадлалтай тул  “Хөх сувд ”мөсний баярын бэлтгэл ажил эртнээс хийгдэж эхэлжээ. 
 Хөвсгөл Аймгийн байгаль орчны аялал жуучлалын мэргэжилтэн Д.Дуламсүрэн баярын онцлогийн талаар хэлэхдээ “Мөсөн хотхоноо зөвхөн мөсөн дээр байгуулаад машин болон гэрүүдийг хуурай газар дээр байгуулахаар төлөвлөсөн. Бид байгальд ээлтэй аялал жуучлалыг хөгжүүлэхээр зорьж байна. Харин уралдаан тэмцээнийг 3-р сарын 15,16 хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн 3-р сарын 4-нд “Монгол 100” гадаад дотоодын жуулчдын нөхөрсөг марафон мөсөн дээр зохион байгуулахаар шинээр нэмж оруулсан. Мөсөн хотхоны хувьд Монголын нүүдэлчин соёлыг харуулсан “Нүүдэл” гэсэн агуулгын хүрээнд мөсөн хотхоноо байгуулахаар төлөвлөсөн. ” гэлээ.
Баяр бүхэн өөр өөрийн гэсэн онцлог, түүх дурсамжаар дүүрэн болж өнгөрдөг. Тиймээс энэ жилийн хөтөлбөрт өвлийн спорт, ардын урлаг нэлээд зонхилох аж.  “Хөх сувд 2019” мөсний 3р сарын 02 нд Хөвсгөл нуурын зүүн талд Хатгал Тосгоноос 1,5 км зайд орших Хүй Толгойд зохион байгуулагдана. Аялагч, жуулчдыг Хөвсгөл нуураа хамгаалан хог хаягдлаа хаяхгүй, мөсөн зам дээр зорчихдоо аюулгүй байдлаа хангаж заагдсан зам маршрутын дагуу аялахыг уриалж байна.