1045
 
 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ФОРУМ-2019

Патрик Беннинг (ХБНГУ-ын Дойче Велле Академийн Монголыг хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга)- ийн нээлтэн дээр хэлсэн үгээс
"Дижитал цагаачлагч"
Дижитал цагаачлагч гэдэг нь цахим ертөнц бий болоход нь хамт байсан, хамт өсөөд явж байгаа хүмүүсийг хэлнэ. Одоогийн залуучуудаас төрсөн хүүхдүүд нь "цагаачлагч" биш харин дижитал ертөнцөөс төрөн гарч байгаа хүүхдүүд юм. (иргэн нь гэх юм уу) Дижитал ертөнц тэдний амьдралын салшгүй нэг хэсэг.
Би үргэлж нэг асуултыг тавьдаг. Дижитал цагаачлагчид маань цахим ертөнцийг бүрэн ойлгож байна уу? Үүнийг ойлгож чадвал бид дараагийн үеийнхэндээ юу зааж сургах гээд байгаагаа олж харах байх.

... Хэдэн жилийн өмнө Германд 35 нас хүртэлх залуучуудаас та хаанаас мэдээлэл авч байна гэж асуухад дийлэнх хувь нь уламжлалт хэвлэл мэдээлэл тэр дундаа "радио" гэжээ.
Тэгвэл саяхан манайд Хэвлэлийн хүрээлэнгээс ''Мэдээллийн чухал эх сурвалж''-ийн талаар албан бус тандалт судалгаа хийж. ЕБС-ийн 200 гаруй багш нараас цахим хэлбэрээр судалгаа авахад 25 хувь нь фейсбүүк, 23 хувь нь телевиз, 20 хувь нь мэдээллийн сайтаас мэдээлэл авдаг гэж хариулжээ.
Харин сурагчдаас асуухад 90 хувь нь компьютер буюу интернет, мөн телевизээс авдаг гэж хариулсан. Тэд интернетийг гэрийн даалгавар хийх, найз нартайгаа холбоотой байхаар ашигладаг байна.
Мөн 12-17 насны 300 хүүхдээс цахим судалгаа авахад 92 хувь нь фейсбүүкийг мэдээллийн гол эх сурвалж гэж хариулсан нь сонирхолтой байлаа.
Энэ албан бус судалгаанаас харахад манай улсын ихэнх иргэн мэдээлэл, мэдээллийн суурь ойлголт, сэтгүүл зүй, үнэт бодит мэдээллийн талаар ойлголтгүй, олон нийтийн сүлжээгээр авсан мэдээлэлдээ итгэдэг ажээ.
Олон нийтийн сүлжээ, ялангуяа фейсбүүкийг хүүхэд залуучууд голчлон хэрэглэдэг. Даанч тэд маань хуурамч, үнэн бодит мэдээллийн ялгааг мэддэггүй, сонирхдоггүй, уншиж харсан зүйлээ шүүн тунгаадаггүй шууд л хүлээн авдаг гэхээр сэтгүүлчид маань илүү их хичээн ажиллах хэрэгтэй байна даа. Тэдний байгаа газар, тэдний хэлээр, мэргэжлийн арга аргачлалаар бэлтгэсэн, баримт нотолгоотой мэдээлэл түгээх нь биднээс шалтгаалах зүйл билээ.