1045
 
 

ЮНЕСКО-ИЙН “MIL WEEK”-Т МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦУУЛНА

“MIL WEEK” нь хоёр хөтөлбөрийг багтаасан нэршил. Нэг нь “Media literacy”, нөгөө нь “Information literacy” –г хэлээд байгаа юм. Энэ бол ЮНЕСКО-ийн санаачилсан хөтөлбөр. XXI зуунд мэдээлэл харилцаа холбооны технологи гарч ирснээр энэ хоёр хөтөлбөрийг нэгтгэх шаардлага гарсан. ЮНЕСКО гишүүн орнууддаа өмнө нь байсан хөтөлбөрийг боловсруулах, нутагшуулахад нь туслалцаа үзүүлдэг.
Монголд хэвлэл мэдээллийн боловсролын төслийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлээд явж байна. Одоо хүртэл манай улсад энэ талын нэр томьёо, ойлголт хараахан цэгцрээгүй байна. Харин сүүлийн үед үүнийг мэдээлэл, хэвлэл мэдээллийн суурь боловсрол нэрээр хэрэглэх болсон. Хэвлэл мэдээллийн суурь ойлголт нь техник технологийн эрин үед чухал сэдэв юм.
Хоёр жилийн өмнө ЮНЕСКО Монголын үндэсний дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Хэвлэл мэдээллийн суурь боловсрол” сэдэвт сургалтыг зохион байгуулж байсан. Сургалтаар хэвлэл мэдээллийн суурь боловсрол, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээ, мэдээллийн төрөл, сэтгүүл зүйн мэдээний онцлог, цахим болон уламжлалт мэдээллийн хэрэгслийн ялгаа болон мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар танилцуулсан.
Хөтөлбөрийн тухай ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга “MIL хөтөлбөрийн зорилго нь шүүмжлэх сэтгэлгээг хөгжүүлэх гэдгийг онцлох хэрэгтэй. Шүүмжлэлт сэтгэлгээг бүх шатны боловсролд авч үзэх шаардлагатай. Цаашид төслийн хүрээнд бодлогын зөвлөмж гаргахаар зорьж байгаа бөгөөд тэр нь үндэсний хөтөлбөр болон өргөжих боломжтой. Мөн бид энэ жилийн “MIL week”-т Монгол улсаас тус арга хэмжээнээс туршлага солилцох, үндэсний хэмжээнд ажиллах боломжтой төлөөлөгч явуулах хүсэлтэй байгааг дуулгая.” гэлээ.
Жил бүр дэлхийн өөр өөр хотуудад “MIL week” гэж зохиогддог. Энэ жилийн хувьд Швед улсын Готенбург хотноо Аравдугаар сарын 24-31-ний хооронд болно.