1045
 
 

“ЭХЛЭЛ“ ТАЕКОНДВО КЛУБИЙН ТАМИРЧИН Т.ЦАЦРАЛТУЯА: БИ ДОЛОО ХОНОГТ ХАМГИЙН БАГАДАА ГУРВАН УДАА ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙДЭГ

Хүмүүс эрүүл амьдралын хэв маягийн талаар их ярьдаг ч бодит байдал дээр үйлдэл хийдэггүй. Бид бүгд дасгал хөдөлгөөн амьдралд ямар их хэрэгтэй вэ гэдгийг мэддэг л дээ. Гэхдээ ихэнх хүнд хэрэгжүүлдэг ухамсар байдаггүй учраас хэчнээн сайн зүйл сонссон ч тэд нарын амьдралд өөрчлөгдөхөөс илүү доройтсоор байдаг.
Гурван жил таеквондогоор хичээллэсэн Т.Цацралтуяа өөрийн туршлагаасаа хуваалцаж байна. Тэрээр долоо хоногт хамгийн багадаа гурван удаа дасгал хийдэг. Нийтээр цагийг нь авч үзвэл долоо хоногт нийтдээ таван цаг спортоор хичээллэдэг гэсэн үг.
“Би спортоор хичээллэж эхэлснээс хойш хүндээр ханиад хүрсэн юм уу эмнэлэгт хэвтсэн тохиолдол нэг ч байхгүй. Би эм хэрэглэдэггүй. Улаанбаатар шиг агаар, хөрсний бохирдолтой хотод амьдарч байгаа бид дасгал хөдөлгөөнөөр дамжуулан биеэ эрүүл саруул байлгах хэрэгтэй. Цаг гаргах тал дээр дасгал хийе гэсэн сэтгэлтэй байх нь чухал. Мөн өөрийн ажил, сургуулийн онцлогоос шалтгаалан төлөвлөгөө гаргах, түүнийгээ тууштай даган мөрдөх хэрэгтэй. Үүнийг л хэрэгжүүлж чадвал амьдралд гарах эерэг үр дүн тоолж баршгүй юм” гэлээ. 
Мөн Т.Цацралтуяа дасгал хиймээргүй үедээ өмнө нь хийж үзээд ач холбогдлыг нь мэдчихсэн учраас тухайн үедээ өөрийгөө ялан дийлээд клуб дээрээ очдог гэсэн. Дасгал хийж байхад үед ч шантрах үе байдаг. Гэхдээ зөвхөн спорт гэлтгүй хүн ямар ч зүйл дээр жижигхэн саадыг давчихвал хүссэн үр дүндээ хүрч чадна.