1045
 
 

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОРХОН АЙМАГТ “ӨВСНИЙ ҮНДЭС” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Япон улсаас Монгол улсад суугаа Онц Бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока болон Орхон аймгийн засаг дарга Батлут нар тус улсын Засгийн газрын “Өвсний Үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Орхон аймгийн Баян-Өндөр сумын цас цэвэрлэх машиныг Япон улсаас тээвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. 
Дээрх буцалтгүй тусламжийн төсөлд нийтдээ 20,750 ам доллар зарцуулжээ. Энэхүү төсөл нь Япон улсын санхүүгийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй зургаа дахь төсөл бөгөөд 375,400 гаруй ам доллар болж байгаа аж.
Өвсний үндэс хөтөлбөрийг Монгол улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өдгөө нийт 520 гаруй төсөл хэрэгжүүлсэн ажээ. Энэ  хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг байна.