1045
 
 

ЦЭЦЭРЛЭГТ НИЙТ ХҮҮХДҮҮДИЙН 78 ХУВЬ НЬ ХАМРАГДАНА

Энэ жил төр болон хувийн нийлсэн 814,  ерөнхий боловсролын сургуульд нийт 597 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм. Эдгээрээс 76 мянга нь нэгдүгээр ангид анх элсэн суралцах зургаан настнууд байна.Түүнчлэн төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах ажээ. Нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 146000 орчим хүүхэд байгаагаас энэ хичээлийн жилд 114000 хүүхэд хамрагджээ. Тэгэхээр нийт хүүхдүүдийн 78 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой юм. Өнөөдөр орон даяар бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын үйл ажиллагаа эхэлж, хүүхдүүд хичээлдээ орж байна. БЗД-ийн 202-р цэцэрлэгт энэ жил 300 гаруй  хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших ажээ. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч н.Цэрэндулам ярьж байна.
- Энэ хичээлийн зорилго нь хүүхдүүдийн хамран сургах тойргийг томсгох, багш ажилчдын ёс зүйг чанд баримтлан ажиллаж байна. Түүнчлэн боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн ажиллахад чиглэх болно. Ирээдүйд хүүхдүүдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага чухал. Тийм учраас эцэг эх багшийн холбоонд тулгуурласан  ажлуудыг  төлөвлөөд байна.
Цэцэрлэг- Багш- Хүүхэд гэсэн гурвалсан хамтын ажиллагаа нь  харилцан үр дүнтэй байдаг. Энэ зарчмыг тус цэцэрлэгийнхэн мөрдөж, энэ хичээлийн жилийн төлөвлөгөөндөө тусгажээ. Цэцэрлэгийн насандаа хүүхэд  ирээдүйд ямар хүн болж төлөвших зам нь тавигддаг. Зөвхөн багшид хүүхдээ найдаад орхих биш харилцан холбоотой байх нь хэчнээн чухал болохыг өнөөдөр харьцангуй олон эцэг эх ухамсарлах болсон. Хэрвээ та урт цагаар ажилладаг бол хүүхдэдээ өдөрт 15 хан минутыг зориулж, бяцхан түүнийгээ сонсож байгаарай. Ингээд эрдмийн аянд мордож байгаа нийт хүүхдүүддээ хичээл сурлагын амжилт хүсье.