1045
 
 

ОРХОН АЙМАГТ ХҮН АМЫН ТООЛЛОГО ЯВАГДАНА

Монгол Улсын Статистикийн тухай хууль, Хүн ам орон сууцны улсын үндэсний тооллогын тухай хуулиар 10 жил тутам хүн ам орон сууцны тооллого явуулна гэж заасан байдаг. Энэ удаагийн хүн амын  тооллогын онцлог нь бие даасан хуулийнхаа хүрээнд хосолмол тооллогын аргаар явах аж. Хосолмол гэдэг нь Монгол улсаас гадаадад оршин суугаа иргэдийг интернетээр, орон зайн мэдээллийн системийг шууд байшин, орон сууц болон хүн амын мэдээллийг уялдуулахаараа онцлогтой. 
Зорилго нь  засаг захиргааны нэгжийн түвшинд Монгол улсын хүн амын өнөөгийн байдлыг бусад дэлхийн улс орнуудтай харьцуулагдахуйц байдлаар тодорхойлж гаргаж ирэх юм. Мөн мэдээллийн сангуудыг үүсгэж үүнтэй холбоотой үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тооллогын нэг том ач холбогдол нь тооллого тухайн улс орны нийгмийн хөгжилд дүн тавьдаг үзүүлэлт юм. Хэрэв өнгөрсөн 10, 20-н жилийн бодлогын үр дүн сайн байвал сайн үр дүнд хүрнэ хэмээн комиссын гишүүд дүгнэж байна. 
Орхон Аймгийн статистикийн хэлтсийн дарга: Б.Туул
           “2020 оны тооллого зохион байгуулахад засаг даргын захирамжаар аймгийн комисс батлагдсан. Үүнд 23 хүн хамрагдсан.  Тооллогын комиссын даргаар аймгийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар ахлах мэргэжилтэн байна. Өнөөдрөөс эхлэн тооллогын комиссын үйл ажиллагаа эрчимтэйгээр явагдаж байна.”
Тооллогын комиссын хэтийн зорилго нь Монгол улсын тооллогын үр дүнг үнэн зөв бодитой шинжлэх ухааны үндэслэлээр гаргаж тавих ажээ.