1045
 
 

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА

Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй эерэг хандлагыг бий болгох зорилгоор Ховд аймгийн Эрүүл Мэндийн салбарын удирдах ажилтнууд энэ оны анхны зөвлөгөөнөө зохион байгууллаа. 
Эрүүл мэндийн яам 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриаг дэвшүүлсэн бол Ховд аймгийн Эрүүл Мэндийн салбарынхан “Эх хүүхэд-бидний ирээдүй” уриаг давхар дэвшүүлжээ. Учир нь сүүлийн жилүүдэд баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймагт эх хүүхдийн эндэгдэл аймаг улсын дунджаас харьцангуй дээгүүр байгаа тул эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, сахин хамгаалах, өвчин эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллахыг зорьжээ. 
Зөвлөгөөний нээлтэд Аймгийн Засаг дарга баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Эрүүл Мэндийн яамны дарга Б.Цогтбаатар Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга М. Баттүвшин аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нарын албаны хүмүүс оролцов.