1045
 
 

МАХ БЭЛТГЭХ ЦЕХ АШИГЛАЛТАД ОРЛОО

“Багануур сувилал” ХХК нь гал тогооны байрандаа өөрсдийн хүчээр өргөтгөл хийж мах бэлтгэлийн цехийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Тус цех ашиглалтад орсноор сувилуулагч нарын хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа махны чанар аюулгүй байдал улам сайжирч технологийн процесс бүрэн болох юм. 
Энэ талаар дүүргийн Дэд бүтэц үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг хэлэхдээ “Дүүргийн зүгээс талархалтай байгаагаа илэрхийлье. Багануур сувилалд зөвхөн уурхайчид төдийгүй хот хөдөөгөөс маш олон хүн ирж сувилуулж амардаг. Тиймээс ч энэ цех нь үйлчлүүлж байгаа хүмүүсийн хүнсний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх маш том нөлөө үзүүлэх байх аа.” гэв.
Уг цех нь худалдаанаас авсан маханд анхан шатны боловсруулалт хийж, технологийн дагуу эвдэж, вакумдаж хоол үйлдвэрлэлдээ хэрэглэдэг байна.