1045
 
 

ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Багануур дүүргийн Жижиг Дунд үйлдвэрийг дэмжих төвөөс оюутан залуучуудын дунд илтгэлийн уралдааныг зохион байгуулна. 
Тус уралдаанаар дамжуулан зах зээлийн багтаамжийг нарийвчлан судалж, дүүрэгт нэвтрээгүй шинэлэг бүтээгдэхүүнийг тодорхойлох, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчдийн маркетинг, менежмент үйлдвэрлэлд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох юм. 
Илтгэлийн материалыг Гуравдугаар сарын 11-ээс гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахимаар болон хэвлэмэл байдлаар хүлээн авах юм байна. Уралдаан хоёр шатны шалгаруулалтаар явагдах аж.