1045
 
 

ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛНА

Жил бүр Гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/25 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэр дээр гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулна.
Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатараас тодрууллаа.
            “Мөн Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт гамшгаас хамгаалах сургалт хийгдэнэ Налайх дүүргийн хувьд энэ сарын 25, 26-ны өдрүүдэд гамшгаас хамгаалахад бэлэн эсэхээ шалгуулна.” гэв.
            Улсын хэмжээнд  гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.