1045
 
 

ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Булган аймаг газар тариалан эрхлэлтээр улсын хэмжээнд гуравдугаар байранд явдаг. Буудайгаараа алдартай Булган нутгийн тариаланчид “Атар газар эзэмшсэний 60 жил”-ийн ойг угтаж “Тариаланчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, 60 бүтээлч ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Булган  аймагт 150 гаруй аж ахуй нэгж, иргэн үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол, найман мянга гаруй өрх төмс хүнсний ногоо тариалж, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байна. Энэ талаар Булган аймгийн “ХХААГазар”-ын дарга Ч.Амгалангаас тодрууллаа.
Монгол улсад атар газар эзэмшиж, тариалангийн салбар бие даан хөгжсөний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байна. Бид газар тариалан эрхлэгчдийнхээ зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр 2019 онд тариалах тариа будаа, хүнсний ногоо, жимс жимсгэнийнхээ тоо хэмжээг гаргасан. 
Энэхүү зөвлөгөөнд 16 сумын 208 тариаланч оролцож, тариалангаа төрөлжүүлэх, усалгаатай тариаланг түлхүү хөгжүүлэх, техникийн шинэчлэл, хөрс хамгааллыг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцлоо.