1045
 
 

МАЛЫН ЭМЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Булган аймгийн малын эмч нарын зөвлөгөөн болж, малын эмч мэргэжилтнүүд оролцлоо. Тус зөвлөгөөнд мал эмнэлгийн газрын дарга Л.Галбадрах “Аймгийн мал эмнэлгийн 2018 оны ажлын үр дүн, цаашдын зорилт” илтгэл тавьсан байна. Мөн аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, улсын мал эмнэлгийн Ерөнхий газрын мал эмнэлгийн хяналт шалгалт, хорио цээр, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар нар санал сэтгэгдлээ хуваалцсан аж. Зөвлөгөөнд оролцогчид мал эмнэлгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийллээ.