1045
 
 

ТӨЛӨВЛӨЛТ САЙТАЙ ХОТООС ТОХИЖИЛТ САЙТАЙ ХОТ АЯН

Өнгөрсөн онд “Мөрөн хотын үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурлыг Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчийн хурлаас МУШУ-ны академи, түүх археологийн хүрээлэнтэй хамтран зохиож байв. 1809 онд Мөрөнгийн хүрээ байгуулагдсанаас хойш тооцон үзэхэд энэ жил мөрөн хотын 210 жилийн ой тохиож байна. Тус ойг угтсан олон бүтээлч ажил хийж байгаагийн нэг нь “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот” аян юм.
Аймгийн тамгын газрын мэдээлэл хариуцсан ажилтан Батмөнх аяны зорилгын талаар хэлэхдээ “Энэхүү аяны зорилго нь Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх юм.Аяны төгсгөлд нийт оролцсон байгууллагын дундаас  төрийн болон хувийн хэвшлээс шилдгийг нь тодруулна.” гэлээ.
Мөн болзолт уралдааны хүрээнд аж ахуй нэгжүүд орчин тойрныхоо ногоон байгууламжаа сайжруулах, тохижилт болон гэрэлтүүлэг камержуулалтаа нэмэгдүүлэх зэрэг олон бүтээлч ажил хийхээр болов.