1045
 
 

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БАЯНХОНГОР СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

 Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч Ж.Мөнхсоёл болон бусад албаны хүмүүс Монгол улс дахь НҮБ-ын хүүхдийн Сангийн төлөөлөгчдийг хүлээн авлаа.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Баянхонгор аймагт “Хүүхдэд Ээлтэй Орон Нутаг” төслийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Баянхонгор суман дахь жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх агаарын бохирдлыг бууруулах, эх хүүхдийг хамгаалах  чиглэлээр хийх ажлууд хийхээр болов.

Энэ талаар “Баянхонгор сумын ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Лхасүрэн “Баянхонгор аймгийн эрчим хүчний  хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, жишиг бүтээгдэхүүн  үйлчилгээг олон нийтэд мэдээлэх, хүүхдүүдийн  боловсрол эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, арга зүйн зөвлөмж, мэдээллийг өгөхөд хамтран ажиллах боломжтой гэдгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгчид хэлсэн” гэлээ.