1045
 
 

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО 2020 ОНД БОЛНО

Монгол  улсын хүн амын ХХ зууны  анхны тооллого 1918 онд хийгдэж байжээ. Монгол Улсын Статистикийн тухай хуульд “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг таван жил тутамд явуулна” гэж заасан байдаг. Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана гэсэн заалтуудын дагуу ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулна.
Тооллого явуулах товыг Улсын Их Хурлын 2018 оны 76 дугаар тогтоолоор, Тооллогын улсын комиссыг  тус тогтоолоор тогтоож өгчээ. Энэ ажлын хүрээнд Баянхонгор аймаг анхны хурлаа хийж, тооллогыг зохион байгуулахад баримтлах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Тооллогын комиссыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал ахалж, Статистикийн хэлтсийн Х.Ганзориг орлогч даргаар ажиллахаар томилогдлоо. “Хүмүүнд төр эрхэм-Төрд хүмүүн эрдэнэ” уриан дор зохион байгуулагдах хүн амын тооллого 2020 оны Нэгдүгээр дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00:00 цагт эхлэн долоо хоног үргэлжлэн явагдах юм. Орон сууцны тооллогын хувьд Баянхонгор аймагт энэ оны Наймдугаар дугаар сард бүрэн тоологдож дуусах юм.