1045
 
 

ГРЕТА ТУНБЕРГ НОБЕЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШЛЭЭ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын давлагаа өрнөхөд нөлөө үзүүлсэн Шведийн ЕБС-ийн сурагч Грета Тунберг энэ жилийн Нобелийн шагналд нэр дэвшлээ. Түүнийг Норвегийн гурван парламентын гишүүн нэр дэвшүүлжээ.
Хэрвээ тэр уг шагналыг хүртвэл Пакистаны залуухан тэмцэгч Малала Юсуфзай-гаас хойш шагнал хүртэл хамгийн залуу хүн болох юм. Тунберг өөрийн твиттер хуудаснаа энэ шагналыг хүртэх нь “нэр төрийн хэрэг” юм хэмээн жиргэсэн байна.
“Би Грета Тунберг-ийг нэр дэвшүүлсэн, яагаад гэвэл бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу ч хийхгүй хүлээж суувал, цаашид энэ зүйл дайн, зөрчилдөөн, дүрвэгсэд бий болох шалтгаан болно” хэмээн Норвегийн Социалист үзэлтэн Freddy Andre Ovstegard Францын хэвлэлийн агентлагт хэлжээ.

Сургуулийн жагсаал нь юу байсан бэ?
Баасан гаригт дэлхийн 10 гаруй оронд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мянга мянган сурагчид бослого гаргасан.
Сургуулийн жагсагчид Тунберг-ийн эхлүүлсэн #FridaysForFuture гэх түлхүүр үгийн дор эхлүүлсэн “Fridays For The Future” хөдөлгөөнөөс сэдэв авчээ. Удалгүй  Япон, Австрали, Франц, Англи, Бельги, Герман зэрэг улсад албан ёсны ажил хаялт хүртэл өрнөжээ.

Грета Тунберг гэж хэн бэ?
Тэрээр өөрийг твиттер хуудаснаа “16 настай уур амьсгалын эсрэг тэмцэгч” хэмээн тодорхойлсон. Өнгөрсөн оны Наймдугаар сард Шведийн парламентын байрны өмнө хичээл хаялт зарласан. Түүнээс хойш тэрээр жагсаалаа тогтмол явуулж, үр дүн гарах хүртэл хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн тэрээр Нэгдүгээр сард Дэлхийн эдийн засгийн форум болон өнгөрсөн 12-р сарын Польш дахь UN-ийн Уур амьсгалын хэлэлцээрт оролцож уг сэдэв рүү олон улсын анхаарлыг татсан юм.
Тэрээр “Уур амьсгалын өөрчлөлтөд бид ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж Давос дахь олон улсын эдийн засгийн удирдагчдын өмнө хэлсэн.

Нобелийн энх тайвны шагналд хэрхэн нэр дэвшүүлж бас сонгодог вэ?
Үндэсний хэмжээний улс төрчид, олон улсын албаны хүмүүс, шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид энэхүү шагналд нэр дэвших боломжтой байдаг.   
Шагналын эзэн Аравдугаар сард зарлагдаж, 12-р сард Норвегийн нийслэл Осло хотод шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
Нобелийн хороо өөрийн цахим хуудсанд 78 байгууллага, 223 хувь хүн Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшсэн хэмээн мэдээлжээ. Мөн нэр дэвшигчдийн нэрсийг 50 жилийн дараа л ил болгодог хэмээн нэмж хэлсэн.

Эх сурвалж:
https://www.bbc.com/news/world-europe-47568227?SThisFB&fbclid=IwAR0IV9NHVKYZHhuqrhL6HUdZEvPV1vnr9IWUFSsmygzeuTdmAwCg3EpvrH0