1045
 
 

ОЛОН УЛСЫН ЭРХ ОЛГОХ БАРИСТА БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛНО

Өдрөөс өдөрт даяаршлын нөлөөгөөр үйлчилгээний төрөл, хэлбэр хурдацтай хувьсаж, үндэстний хүнсний хэрэглээ, соёлоос үл хамааран янз бүрийн хоол хүнсний хэрэглээний соёл, өвөрмөц хэв маяг, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх болсон. Үүний нэгэн жишээ нь кофены хэрэглээ юм.         
            Тэгвэл Эрдэнэт хотноо Гуравдугаар сарын 18-22-ны хооронд  олон улсад хүчинтэй мэргэжлийн баристагын эрх олгох сургалт зохион байгуулагдах гэж байна. 
            Энэ талаар тус сургалтын зохион байгуулагч “Корнэр стоун” залуучууд хөгжүүлэх төвийн санаачлагч Баттогтох хэлэхдээ “Солонгос, Тайвань, Хятадаас мэргэжлийн олон улсын бариста шүүгч хийж байсан, зөвлөгөө өгдөг, кофе шопуудад хяналт тавьдаг багш нар ирж сургалт зохион байгуулна. Сургалт маань орон нутагт болж байгаа ч гэсэн Улаанбаатарт болдог сургалтуудаас арай хямд зардлаар мөн хажуугаар нь дадлага явагдахаараа онцлогтой.”
Манай орны хувьд кофены 70 орчим хувийг гаднаас авдаг бөгөөд жилд дунджаар 350 гаруй мянган ам.доллар кофенд зарцуулдаг байна.