1045
 
 

ШАР ТОСТОЙ КОФЕ УУЖ ҮЗСЭН НЬ

1045

Зарим хүн кофе уухгүйгээр өглөөг эхлүүлдэггүй. Би тэдний нэг л дээ. Тиймээс энэ өглөө "Жакс" кофе шод дээр ирээд сууж байна. "Жакс" кофе шоп нь Монголдоо хуурч савлан шинэхэн аагтайгаар нь хэрэглэгчдэд хүргэдэг.

Дараах таван төрлийн кофены сонголттой.
- Brazil /single origin/ medium roast
- Ethiopia /single origin/ light roast
- Tanzania /single origin/ medium roast
- Sumatra /single origin/ dark roast
- Wildcat /espresso blend/ dark roast

1045

Өнөөдрийн миний сонголт бол Шар тостой кофе… Хачин эсвэл гоё сонсогдож байна уу?
Шар тос нь гар аргаар чанасан кофе дундаа "Ethiopia" "Sumatra"-тай илүү зохицно. Үүнийг гэртээ туршиж хийхэд их амархан л даа. Жишээлбэл Еспрессо машинаас кофегоо гаргаад 250 мл кофен дээр хоёр цайны халбага гарантай шар тос хийгээд хутгаад л боллоо.

1045

Шар тос нь "light" буюу бага хууралттай, зөөлөн амттай кофетой илүү зохицдог. Эсвэл их хууралттай, хүчтэй амттай кофетой ч хослуулан ууж болно. Зарим хүн кофег дангаар нь ууж чаддаггүй. Сүү эсвэл чихэртэй уудаг. Түүний оронд шар тос хийгээд уувал гашуун амтыг нь дарна.

1045

Ингээд л кофе маань бэлэн болох бөгөөд шар тостой кофены ач холбогдол гэдэс ходоодны үйл ажиллагаанд тустай. Шар тосонд агуулагддаг нэгэн хүчил нь ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлнэ.
Аан бас шар тосыг тогтмол эрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг ажээ.

1045

Сайхан харагдаж байна. Өвөрмөц ч юм уу...
Гэхдээ та хэзээ ч өглөө өлөн элгэн дээрээ кофе ууж болохгүй шүү. Өглөө цайгаа уусны дараа кофе уух хэрэгтэй гэдгийг санаарай.


Жич: Энд шар тостой кофе хийж худалдаалдаггүй бөгөөд найз маань надад тусгайлан хийж өгсөн юм.