1045
 
 

НОГООН БАЙГУУЛАМЖ МОД СӨӨГ ХЭЛБЭРЖҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛНЭ

Жил бүр ногоон байгууламжид тарьсан мод сөөгийг хотын гудамж талбай, барилгажилт, орчинтой нь зохицуулан засаж хэлбэржүүлэх ажил хийдэг. Энэ нь хотын мод сөөгийн титэмд хийдэг арчилгааны нэг юм. Тиймээс мөрөн хот тохижилт үйлчилгээний төв 2019 оны Гуравдугаар сарын 10-аас ирэх сарын 1-ний хооронд нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, модны тайралт огтлолыг хийж ажиллаж байна.
Энэ хүрээнд тодорхой хэмжээнд модныхоо залуужуулах огтлолт, үхсэн модыг тайрч авах, шинээр тарьж буй модны мөчир салаануудыг өтгөрүүлэн ургуулах зорилгоор мэргэжлийн долоон хүн ажиллаж эхэллээ. Мөн өндөр моднуудыг техникийн тусламжтайгаар тайрч байгаа юм. Иргэн ААН, албан байгууллагууд ногоон байгууламжийнхаа тайралт хэлбэржүүлэлт хийхэд бэрхшээлтэй санагдвал хот тохижилт үйлчилгээний мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллахыг уриалж байна.