1045
 
 

“ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ АНХДАГЧ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ДАДАЛД СУРАЛЦЪЯ” МЭДЭЭЛЛИЙН АЯН

Амьдралын буруу хэв маягтай өвчлөлтийг халдварт бус өвчин гэнэ. Нэгдсэн Үндэсний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод “Халдварт бус өвчин ХБӨ”-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувь, 10000 хүн амд оногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалан нас баралтыг 17.4 хувь, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10.5 хувь  хүртэл бууруулах”-аар дэвшүүлсэн. Хөвсгөл аймгийн ЭМГ-аас гурван сарын нэгнээс арван нэгэн сарын нэгнийг дуустал бүх сумуудад зөв хооллолт давсны хэрэглээг бууруулах, идэвхтэй хөдөлгөөн, тамхинаас яагаад татгалзах хэрэгтэй вэ? сэдвүүдээр сургалтыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ААН-дэд зохион байгуулах сургалт үргэлжилж байгаа юм. Мөн мэдээллийн аянд хамрагдахыг байгууллагуудад ЭМГ-ын газраас уриаллаа.