1045
 
 

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ДУУГАРЛАА

Жил бүрийн Гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, бэлтгэл сургуулилт хийдэг билээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн 16:00 цагт гамшиг ослын дуут дохио дуугарч Орхон аймаг  Баян-Өндөр сумын төрийн болон төрийн өмчит аж ахуй нэгж байгууллага, сургууль цэцэрлэг гээд бүх шатны албан байгууллага энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
Үүний нэг бол Захиргааны II байранд байрлах Баян-Өндөр сумын ИТХ,  Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Иргэний бүртгэлийн хэлтэс, Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын нийт 89 албан хаагч дуут дохио дуугарсан цагт аваарын шатаар гадагш нэвтэрч заасан цэгт байрласан байна. Гамшгийн аюулын үед дуут дохиог дуугаран, яаравчилсан арга хэмжээг авч сурах нь иргэний бүрийн үүрэг оролцоо юм.