1045
 
 

ТУВА ХЭЛ МАРТАГДАХЫН ИРМЭГТ

 Хөвсгөл аймаг олон ястны өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ. Гэвч жилийн дөрвөн улирал цаа маллаж аж төрдөг цаатны хувьд өөрсдийн хэл соёл болох Тува хэл устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Тухайлбал одоог хүртэл тайгадаа амьдарч буй цаатнууд бүгд ойролцоох сумддаа Дунд боловсрол эзэмшдэг.
Харин залуучууд нь хоорондоо монгол хэлээр чөлөөтэй ярьж, эх болсон Урианхай, Тува хэлээ ховор ашиглах болжээ. Хүүхдүүдэд сургуульд нь монгол хэл дээр хичээл заадаг учраас тэд эх хэлээ бараг хэрэглэхгүй болж, цаашлаад хэл соёл нь устан алга болох вий гэх асуудал байна.
Мөн Тува хэлний мэргэшсэн багш байхгүй. Албан ёсны Тува хэлний хичээл ордоггүй учир цаатан хүүхдүүд Урианхай, Тува хэлээр уншиж, бичиж чадахгүй байхаас өөр аргагүйд хүрчээ.
 Тува хэлийг хэр их хэрэглэж байгааг тодруулахад Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын ЕБС-ийн Захирал Боловсрол судлалын Магистр Ч.Оюунбадам хэлэхдээ “Сургуулийн насны хүүхдүүд Тува хэлээрээ ярьдаггүй. 50 наснаас дээш насны хүмүүс бараг бүгд л Тува хэлээр ярьдаг бол гучин наснаас дээш насны цөөхөн залуучууд Тува хэлээр ярьж байна. Харин энэ үе дуусах үед Тува хэл соёл мартагдах тийшээ хандлаа. Тиймээс Тува хэлний сургалт, боловсон хүчнийг бэлтгэх асуудалд анхаарах шаардлагатай” гэв.
Цаашид Тува хэлийг судалж сурах бичиг бүтээх ажил болон Тува хэлний мэргэшсэн багш бэлтгэх ажлыг эрчимжүүлэх хичээл оруулахад шаардлагатай байгааг онцолсон юм.