1045
 
 

СУРАГЧДЫН АМРАЛТАД ЗОРИУЛАН “НОМЫН БОГЦ” АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас сурагчдын амралтад зориулан ном унших сонирхолтой хүүхдүүдийг дэмжин “Номын богц” аялуулж эхэллээ. Хүүхдүүд амралтаараа аав, ээж гэр бүлтэйгээ хамт гэртээ чөлөөт цагаараа гэр бүлийн гишүүдийн тоогоор өөр өөрсдийн сонирхсон номоо захиалан унших боломжтой юм.
Номын богцонд номын сангийн болон шинэ номын танилцуулга, уншсан номын сэтгэгдэл үлдээх дэвтэр, уншигч гэр бүлийн фото зургаа хийж үлдээх цомог, ном уншихын ач тусын талаар зөвлөгөө мэдээлэл бүхий гарын авлага дээр нэмээд уншигч гэр бүлийн захиалсан номууд багтжээ.
Номын богц үнэ төлбөргүй нэг гэр бүлд долоо хоног аялах бөгөөд уншигчид нийтийн номын санд хүсэлтээ гарган номоо өөрсдөө сонгон захиалахыг Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас уриаллаа.