1045
 
 

БҮХ ЦЭЦЭГ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ

1045

Сурвалжлагч миний бие уншигч танд гэрэл зургаар дамжуулан Улаанбаатар хотод буй онцгой газар, хүмүүсийг танилцуулдаг билээ. Энэ удаад Хаврын улирлын уур амьсгалыг мэдрүүлэх нэгэн газар очлоо.

Энхтайваны гүүрний баруун талын Наран Плазагийн хоёр давхарт "Удвал Гарден" хэмээх цэцгийн дэлгүүр бий. Энд баглаа цэцэг байхгүй, харин таримал цэцгүүд байдаг.
Энд худалдан авагчид ихэвчлэн хэн нэгэнд зориулж бэлэг авах гэж ирдэг гэнэ. Ер нь анзаараад байхад сүүлийн үед хүмүүс баглаа цэцгээс илүү урт удаан ургах таримал цэцэг авахыг илүүд үзэх болжээ. Таримал цэцгийн давуу тал нь гэрийн агаарыг цэвэршүүлнэ, мөн гэр орны чимэглэл болох, хүний сэтгэл санааг өргөх гээд давуу талуудтай.

1045

Энэ бол кактусны төрлийн “Шүүст цуглуулга” юм. Бусад цэцгийг бодвол арчилгаа багатай, хоёр долоо хоногт нэг удаа услахад л болох ажээ.

1045

Харин энэ бол “Хосын цэцэг”. Заримдаа “Хүргэн” цэцэг ч гэж нэрлэдэг. Яагаад ингэж нэрлэсэн тухай худалдагчаас нь асуухад “Ганц бие бүсгүйчүүд энэ цэцгийг ургуулвал хайр дурлалтайгаа учирдаг гэх үлгэр домгийн ярианаас л сэдэлтэй байх” гэж хариулсан юм.

1045

***  Калатеяа — “Тогосон сүүлт” цэцэг  ***
Гоёл чимэглэлийн зориулалттай алаглаж ургадаг гоёмсог цэцэг. Агаарыг 80 хувийг чийгшүүлдэг тул гэртээ байлгавал их зүгээр санагдсан. Долоо хоногт дор хаяж хоёр удаа услах хэрэгтэй. Мөн 14 хоногт нэг удаа бордож хөрсийг сийрэгжүүлнэ. Яваандаа жижиг цагаан цэцэг гардаг гэсэн шүү.
1045

***  Унтаахай хатан  ***
Шөнө болохоор дэлбээгээ хумьчихдаг гэсэн.

1045

***  Калатеяа — “Мөргөл үйлдэгч” цэцэг  ***
Энэ цэцгийн бэлгэдлийг нарийн сайн мэдэхгүй ч оройдоо навчаа дээш нь хумиад мөргөж байгаа мэт болдог болохоор лмөргөл үйлдэгч гэж нэрлэдэг болов уу. Хэмжээний хувьд навч нь хүний толгой шиг том, дээшээгээ модлог болж навчаа нэмж ургадаг байна. Оффист их сайхан тохирдог ургамал гэсэн шүү.

1045

***  Алтан зул цэцэг  ***
Энэ бол бид бүхний хамгийн сайн мэдэх цэцэгсийн нэг. Алтан зул нь бүсгүйчүүдэд зориулсан ялдам цэцэг гэгддэг. Хэн нэгэнд хайраа мэдрүүлэхийг хүсвэл энэ цэцгийг сонгож болно.

1045

***   Лютик  ***
Төгсгөлд нь “Лютик” цэцгийг танилцуулъя. Хүнээр төлөөлүүлэн хэлбэл үнэхээр царайлаг цэцэг байгаа биз? Энэ цэцгийг хүмүүс голчлон ишийг нь тайрч баглаа цэцгэнд хэрэглэдэг.
Ер нь хүмүүс аливаа цэцгийг бэлгэдлийг их сонирхдог. Гэхдээ миний хувьд цэцэг бүхэн өөрийнхөө үзэсгэлэнтэй. Яагаад заавал цаанаа ямар нэг утга учир агуулах ёстой гэж.

Загвар өмсөгч Миранда Керр “Сарнай хэзээ ч наран цэцэг байхгүй, наран цэцэг хэзээ ч сарнай шиг байхгүй, бүх л цэцэг өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй, яг эмэгтэй хүн шиг” гэж хэлсэн байдгийг санаарай.