1045
 
 

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ТҮШИГЛЭСЭН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ

 Монгол Улсын геологийн салбарын 80 жилийн хөгжлийг харуулсан эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, ажил мэргэжлийн уралдаан салбарын Сайдын тушаалаар 2019 оны турш зохион байгуулагдахаар боллоо.
Зохион байгуулагчид ойг угтсан эхний томоохон ажлаа энэ сарын 28-29-ний өдөр болох чуулга уулзалт хэмээн онцолж Долдугаар болон Есдүгээр сард олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, ажил мэргэжлийн уралдаан, цуврал нэвтрүүлэг, түүхэн кино зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
           Мөн дээрх ажлын хүрээнд уул уурхайн ууган үйлдвэр “Эрдэнэт”-ийг түшиглэн ирэх Есдүгээр сард “Монгол-Оросын геологийн хамтын ажиллагаа өнөөдөр ба ирээдүй” олон улсын бага хурал зохион байгуулна.