1045
 
 

ХҮҮХЭД БҮХЭН ПРОГРАМИСТ БОЛОХ АЛБАГҮЙ Ч...

Тийм ээ. Хүүхэд бүхэн програмист болох албагүй. Гэхдээ компьютерын хэлийг ойлгож,  код бичиж сурснаар асуудал шийдвэрлэж сурах, гярхай болох, алдаа гарган түүнийгээ засах, тэвчээртэй болох зэрэг эерэг дадал зуршлыг хүнд суулгадаг. Мөн багаар ажиллахыг шаарддаг онцлогтой ажил учраас бусадтай харилцах ур чадварт суралцах юм.
Манай улсын хувьд нийт их дээд сургуульд суралцагчдын 2.3 хувь нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг сонгон суралцаж байна. Тэдгээрийн 73 хувь нь хөвгүүд байна. 
 “Beelog Tech” – компанийн үүсгэн байгуулагч, компьютерын техник хангамжийн инженер, “Кидс Код Академи”-ийн цагийн багш, Б.Дагва-Сүрэн “Хүмүүс IT-гийн мэргэжилтнийг компьютер засдаг хүн гэж боддог. Гэхдээ бид зүгээр л компьютер засдаг биш харин зохион бүтээгч хүмүүс юм. Монголд ихэнх эцэг эх энэ мэргэжлийг эрэгтэй хүүхдэд л тохирно гэж боддог. Гэхдээ олон улсад код бичих, компьютерын суурь ойлголтын талаар хичээлийг хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн заадаг. Ялангуяа эмэгтэй хүний хувьд зохион байгуулалт сайн хийдэг тул олон төслийг нэг дор эхлүүлэн авч явж чаддаг. Эрэгтэй хүн зөвхөн нэг зүйл дээрээ төвлөрөн ажилладаг. Манай салбарт технологийн талаар мэдлэгтэй, эмэгтэй менежерүүд хэрэгтэй байна.” гэсэн.
Хүүхэд бүр бага насандаа сониуч, зоригтой, ихийг сурч мэдэх гэсэн гэгээн хүсэлтэй байдаг. Хэдийгээр хүүхдэдээ багаас нь үнэтэй технологийн хэрэгсэл авч өгч хэрэглүүлж болох ч өөрөөр нь бүтээлгэж үзээрэй. Технологийн дан ганц хэрэглэгч бус, бүтээгч байцгаая.