1045
 
 

УЛААНБААТАРТ МИНЬ ХАВАР ИРЖЭЭ

1045

Өнөөдөр зүгээр л Улаанбаатар хотынхоо гудамжаар алхахаар шийдлээ. Яг ингээд хотын төвөөр алхаад явж байтал “Хэрвээ би дэлхийг удирддаг байсан бол өдөр бүрийг хаврын анхны өдөр болгох байсан.” гэдэг дууны үг санаанд орлоо.

1045

Хотод минь Дөрөвдүгээр сартай хамт урин дулаан цаг иржээ. Хаврын анхны өдөр, хаварын эхэн сар, анхны бороо, анхны цэцэг бүхэн бидний сэтгэлийг хөдөлгөдөг. 
Өглөөний 10:53 минут. Энэ хотын хамгийн завгүй замуудын нэг овоо сэлүүхэн харагдана. Хамгийн сайхан нь агаар цэвэрхэн… утаагүй байна.

1045

Улсын Их Дэлгүүрийн урд байрлах "The Beatles" хамтлагийн хөшөө. Энэ хэсэгт монголын анхны орон сууцны хороолол 40, 50 мянгат байрладаг. Тиймдээ ч эндээс л жинхэнэ их хотын өнгө төрх мэдрэгддэг юм.
Энэхүү хөшөөг "Шар айраг" хамтлагийн гишүүн Г.Ганхүүгийн санаачилгаар, Б.Дэнзэнгийн эх загвараар анх босгосон гэдэг. Хөшөөг 100 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр барисан бөгөөд Азид баригдсан анхны "The Beatles"-ийн хөшөө ажээ.

1045

Дэлхийн бүх л том хотын зам, гарц ачаалалтай байдаг. Улаанбаатарын хувьд Их Дэлгүүрийн урд талын энэ гарцаар олон арван хүн зам гардаг. Заримдаа энэ замаар алхахаар яг л гадаадад байгаа мэт хэдэн зуун хүмүүс, жуулчид алхдаг юм. Тэд хаашаа яараа юм бол?

1045

Ажлын цагаар авсан зураг тул зам сэлүүхэн байна аа. Хавар аа гэж, цаанаа л нэг тийм тайван… бас ойлгомжгүй. Амьд байгаль сэргэхтэй зэрэгцэн Улаанбаатар хот маань ч бас "амь" орно.
Хавар болохоор л утаа байдаггүйд, хавар болохоор л хүмүүс гудамжаар тайван алхдагт, хосууд болздогт, бороо орж бүх зүйлийг угааж шинэхэн болгодогт би дуртай.

1045

Хотыг их дэлгүүрийн долоон давхраас тольдон суухад ингэж харагдана. Наана нь зам, машин, хүмүүс, хуучны барилга, шинэ шилэн барилгууд, цаана нь уулс.. Харин түүний цаана миний мэдэхгүй ертөнц, амьдрал бий. 
Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа, баяртай. Гарч алхмаар сайхан өдөр байна.