1045
 
 

ХУУРАЙШИЛТ ИХЭСЖЭЭ

Хавар, намрын хуурайшилтын үе  жил бүрийн Гуравдугаар сараас эхлэн Зургадугаар сар хүртэл, цаашлаад Есдүгээр сараас Арван нэгэн сар хүртэл үргэлжилдэг. Үүнтэй холбогдуулан ард иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд дараах зүйлийг  Мөрөн сумын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Батмөнх анхаарууллаа.
“Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх. Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх. Мөн цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх. Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх. Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх. Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих. Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх”-ыг анхаарууллаа.
Сүүлийн үед гал түймрийн дуудлага их ирж байгаа үүний ихэнх хувийг цахилгаан ашиглалтын дүрэм журмыг зөрчсөн байдлаас үүссэн гал түймрүүд эзэлж байна. Түүнчлэн байр орон сууцны орчинд шуурхай авто машины замыг бөглөхгүй байхыг зөвлөв. Учир нь гал түймэр гарах үед түргэн тусламжийн машин орох замыг хааж зогсох хүндрэл учирдаг ажээ.