1045
 
 

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗРЫН ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ ХАШААГ НҮҮЛГЭНЭ

Мөрөн хот орчмын зарим газарт дур мэдэн зөвшөөрөлгүй өвөлжөө, хаваржааны хашаа барьсан айлууд нэлээдгүй олон байдаг. Тэгвэл энэ айлуудад тодорхой тоотой хугацаа заасан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал дулааны энгэрт өвөлжөө хаваржааны байшин барьсан, Мөрөнг тойрч мал байршуулах зүчээ барьсан айлууд Дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө хашаагаа буулган нүүлгэн шилжүүлэхийг анхаарууллаа.
Хэрвээ энэ заагдсан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд МУ-ын засгийн газрын тухай хуулийн 57-гийн дөрөв, 57-гийн тавд зааснаар албадан чөлөөлж хашааг улсын орлого болгох юм. Мөн газар чөлөөлөхтэй холбогдон гарсан бүх зардлыг тухайн иргэнээр төлүүлэх заалттай байгааг албан тоотоор хүргүүлжээ. Иймээс иргэд зөвшөөрөлгүй дур мэдэн өвөлжөө хаваржааны хашаа барьсан бол энэ мэдэгдлийн хугацаанд газар чөлөөлөхийг анхааруулж Мөрөн сумын газрын алба, Байгаль орчны тасгаас энэхүү мэдэгдлийг хүргүүллээ.