1045
 
 

Хот тохижуулахын ажилчид сайн ажилладаг. Харин иргэдийн ухамсар...

Баян-Өндөр сум, Хот Тохижуулах Газар, багуудын ажлын алба хамтран нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулж байна. Хотын төвийн долоон баг Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр их цэвэрлэгээнд оролцлоо. Хог хаягдлын тухай хуулийн 10.2.6-гийн /Нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох/ үүргийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр тус аянд хамрагдсан. Орчны цэвэрлэгээнээс гадна эвдрэл гэмтэлтэй байгаа тоглоомын талбайг сэргээн засварлах, ариутгал халдваргүйжилтийг хийх юм.

Энэ талаар Бүрэнбүст багийн засаг дарга Мөнхзаяатай хэлэхдээ “Урин дулааны улирал эхлэх үед байгууллагууд өөрсдийн эзэмшлийн ойролцоох 50 метр.га газарт цэвэрлэгээ үйлчилгээ хийж пассат, хаяг, байгууламж, хайс, хашлага, хогийн сав, сандал зэргийг будаж сэргээж сайжруулах эвдэрч муудсан зүйлсийг сэргээн засварлах их цэвэрлэгээ хийдэг. Тус ажлыг Баян-өндөр сум хот тохижуулах газраас санаачилж хийж байна. Хот тохижуулахын ажилчид маань маш сайн цэвэрлэдэг. Харин иргэдийн ухамсар энэ тал дээр хангалтгүй байна гэж харж байна. Иргэд идсэн чихрийнхээ цаас, тамхиныхаа ишийг хогийн саванд хийх ухамсар их дутмаг байдаг.” гэлээ.

Эвдрэл гэмтэлтэй тоглоомын талбайн засвар үйлчилгээг хот тохижуулах газар хариуцдаг бөгөөд Зургадугаар сарын 1 гэхэд Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр дэхэвдрэл гэмтэлтэй тоглоомын талбайнуудыг сэргээн засварлах ажлыг бүрэн хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээллээ.