1045
 
 

“Сайн үйлсийн өдөр“ аян зохион байгууллаа

Жил бүрийн Дөрөвдүгээр сард дэлхийн олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлэх зэргээр "Сайн үйлсийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяныг угтсан арга хэмжээг дүүргийн Засаг Даргын Тамгын газраас төв талбайд зохион байгууллаа.

Энэ үеэр албан байгууллага, хороод бэлдэж ирсэн зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь хандивлах, нийтэд ач тустай ажил зохион байгуулах зэргээр оролцсон юм. Тухайлбал Боловсролын хэлтсээс нэг сая төгрөгийн өртөг бүхий номын тавиур, эко тоглоомыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хандивласан бол, дүүргийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд газрын асуудлыг нь шийдвэрлэж, гэр олгох ажлыг зохион байгууллаа.