1045
 
 

Хуванцар савны хэрэглээг бууруулах нь

Зориулалтын бус хуванцар сав нь хямд үнэтэй, олдоц ихтэй байдгаас айл өрх ус, сүү айраг, зэрэг хүнсний бүтээгдэхүүнээ хадгалах, тээвэрлэхэд өргөнөөр хэрэглэдэг. Гэтэл хуванцар сав нь эрүүл мэндэд маш их хор нөлөөтэй аж. Энэ талаар Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагч С.Уранчимэгээс авсан яриагаа танд хүргэж байна.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн газраас “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд “Хуванцар савны хэрэглээнээс татгалзъя” аяныг өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд айл өрхөөр явж судалгаа хийхэд хуванцар сав, шанагыг ихээхэн хэрэглэж байна. Хуванцар савыг урт хугацаанд хэрэглэхэд хүний биед хор нөлөөтэй бөгөөд хорт хавдар үүсгэдэг. Хуванцар сав нь 1-7 хүртэлх кодтой. Тухайлбал нэг болон тав гэсэн дугаартай сав нь хүнсний зориулалттай хэрэглэхэд аюулгүй. Хоёр, дөрөв дугаартай нь хор хөнөөл багатай, гурав, зургаа, долоо гэсэн нь хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй, эрүүл мэндэд хор нөлөөтэй. Иймээс хуванцар савны тэмдэглэгээг иргэд сайн мэдэх нь их чухал байна. гэв. 

Хуванцар савны 50-60 хувийг хөдөө орон нутгийн иргэд, малчид хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тиймээс та өөрийн хэрэглэж буй савандаа анхаарч, зориулалтын бус сав худалдан авахгүй байхыг зөвлөж байна.