1045
 
 

Шагайн харвааны аймгийн аваргууд шалгарлаа

Аймгийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн шагайн харвааны аваргуудаа шалгарууллаа. Энэ удаагийн шагайн харвааны түрүүг Б.Батцогоо ахлагчтай “Хан Жаргалант” баг, удаах байрыг Улсын мэргэн А.Баясгалан ахлагчтай баг, гуравдугаар байрыг Улсын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай “Сайхан” сумын баг тус тус авлаа.

Энэ жилийн тэмцээний хувьд “Ахмадын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд нийт 60 гаруй ахмад шагайн харваачийнн цэц мэргэнийг нь уралдуулсан нь ихээхэн онцлог байлаа.

Ирэх сард Хутаг-Өндөр суманд шагайн харвааны том наадам болох “Хангинахын Шугуйн Тойром” болох юм.