1045
 
 

2050 он гэхэд шоколад хэрэглээнээс гарах магадлалтай

Эрдэмтэд дэлхийн бүс нутгуудийн цаг агаар халуун, хуурай уур амьсгалтай болж байгаа тул какаоны тариалан 2050 он гэхэд зогсоно гэдгийг судалжээ. 2050 онд хүмүүс ирис, карамельтэй төрөл бүрийн чихэр амттан идэж чадахгүй болох нь дээ. Үүний шалтгааныг тодруулцгаая!

Кофены ургамал, усан үзмийн ороонго, какоа зэргийн мод нь үнэхээр “цамаан” аж. Тэд зөвхөн экваторын бүснээс 20 градуст, халуун орны чийглэг ойд л ургадаг байна. Дэлхийн шоколадны талаас илүү хувь нь чийглэг цаг уурын нөхцөлд, далайн түвшнээс 300-850 тохой өндөрт Баруун Африкийн Кот-д’Ивуар болон Гана улсад ургадаг юм.

Гэхдээ 2050 он гэхэд судлаачдын үзэж буйгаар темпратурын өсөлтөөс болж тариалангийн таатай бүсийн температур далайн түвшнээс яг л 1500 тохой өндөрт байгаа мэт “дээш” өгсөх ажээ. Өөрөөр хэлбэл хэт хуурай уур амьсгалд байна гэсэн үг.

Гэхдээ азаар “Berkeley” их сургуулийн эрдэмтэд үүнийг шийдэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жил “M&M” болон “Snickers”-ийн үйлдвэрлэгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төрөл бүрийн арга хэмжээ авахын тулд нэг тэрбум доллар хөрөнгө оруулжээ. Эрдэмтэд “Berkeley” дэх ургамлын-геномын хөтөлбөрт генийн өөрчлөлтийн технологи ашиглан какаоны ургамлыг ургуулах боломжийг судалж байна.

Эх сурвалж: Business Insider