1045
 
 

“Оюутан цэрэг” цэргийн бэлтгэл шатны сургалт болно

Монгол улсын ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлигаар оюутан залуусыг цэргийн албанд хамруулж эхлэх болсон. Энэ хүрээнд Монгол улсын Цэргийн албаны тухай хууль, засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалах сайдын 2018 оны А/736 дугаар тушаалын дагуу “Оюутан цэрэг” сургалтыг Баянхонгор аймаг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааг, аймгийн ЗДТГын цэргийн штабаас орон нутагт хариуцан сургалтыг явуулж байна.

Энэ талаар Баянхонгор аймгийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, хошууч Т.Мөнхбат хэлэхдээ “2019 оны “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж байгаа оюутнуудын сургалтын нээлтийн үйл ажилагаа болж байна. Оюутан цэрэгт хамрагдахын тулд Засгийн газрын тогтоолын дагуу шаардлагыг хангасан учир оюутнууд энэ удаа хамрагдахаар боллоо. Сургалтад хамрагдсанаар МУ-ын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цэргийн албыг нэр төртэйгөөр хаасан 1-р зэргийн бэлтгэл үүрэгтэн гэж тоцогдож явдаг юм. Мөн төрийн албанд ажиллах эрх нь нээгдсэн.

Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтад Баянхонгор аймгийн ХҮИС, Политехник коллежийн есөн оюутан хамрагдаж байна.

Цэргийн алба бол нэг биед заяах жирийн алба биш. Тэсвэр тэвчээр, хатуужил, эх орон,ард түмнээ хайрлаж, дээдлэх итгэл үнэмшил, ёс зүйг төлөвшүүлж өгдөг эрхэм үүрэг хариуцлага юм. Оюутан цэрэгт хамрагдсан эдгээр залуус эхний хоёр сард "Номундалай" цогцолбор сургуулийн танхимд амралтын өдрүүдээр танхимын сургалттай.Харин төгсөх хоёр сард Өвөрхангай аймгийн цэргийн ангид бэлтгэл ханган албаа хааж дуусах юм.