1045
 
 

ЦААСАА ДАХИН АШИГЛАЦГААЯ

Та бидний хэрэглээд л хаядаг, хэнд ч хэрэггүй цаасаар зарим хүн баялаг бүтээдэг. М.Дөлмаа амьтанд маш их хайртай аж. Тэрээр  гэрийн нөхцөлд цаас дахин боловсруулж, амьтны хэлбэртэй сувинер хийдэг байна. Монголын Урлагийн Зөвлөлөөс (МУЗ) хэрэгжүүлсэн төсөлд хамрагдсанаар түүний хувьд хаягдал цаасыг хэрхэн дахин боловсруулахыг сурчээ. МУЗ-өөс Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монголыг шинэ өнцгөөр” төслийг хэрэгжүүлдэг. Төслийн нэг хэсэг болох цаасан урлалын сургалтаар дамжуулан эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжиж, ажил орлоготой болоход нь туслан ажиллажээ.
М.Дөлмаа “Миний хувьд цаасыг дахин боловсруулж байгаль дэлхийдээ хор хөнөөл учруулахгүй үйлдвэрлэл байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Энэ чиглэлээр сонирхон суралцаад бараг дөрвөн жил болж байна. Би сонин, бичгийн цаас, хуучин ном, цаасан хайрцаг гэх мэт бараг бүх төрлийн цаасыг дахин боловсруулалтад оруулдаг. Түүнчлэн би аль болох байгальд нэн ховордож байгаа амьтдын дүрсээр баримал хийхийг хичээдэг.” гэлээ.  
Монгол улсын хэмжээнд  жилд 1,4 сая тн хоёрдогч түүхий эд гардгаас ба одоогийн байдлаар хог хаягдал дахин боловсруулдаг 20 гаруй үйлдвэр, ялган бэлтгэдэг 300 орчим цэг байдаг аж.
Уншигч таны хувьд хаягдал цаасаа тушаагаад бага зэргийн урамшуулал авч болно. Өнөөгийн зах зээлийн дундаж ханшаар дахин боловсруулах үйлдвэрт нэг кг цагаан цаасыг 50 төгрөгөөр, бичгийн цаас, бор хатуу хайрцаг, хуучин номыг  20 орчим төгрөгөөр худалдан авч байна. Таны тушаасан цаасаар хүмүүс баялаг бүтээж, орлого орж, нэг ч гэсэн өрх гэрийнхээ амьдралыг дээш нь татах боломжтой юм шүү.  
Түүнчлэн бид өдөр тутам хэрэглэж буй цаасаа хэмнэснээр мод тайрагдахаас сэргийлэх юм. Нэг тонн бор цаас гаргаж авахад 17 ширхэг мод ашигладаг гээд л бод...