1045
 
 

УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

            Орхон аймгийн “Боловсрол соёл урлагийн газрын 40 жилийн ойг угтан салбарын ажиллагсдын урлагийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, сурталчлах, алдаршуулах зорилгоор Орхон аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон аймгийн номын төв, музейд ажиллаж буй нийт ажиллагсдын дунд урлагийн наадмыг зохион байгууллаа.
Урлагийн бага наадам 2019 оны Дөрөвдүгээр сарын 10-12-н хооронд зохион байгуулагджээ. Урлагийн наадмаар эзэмшсэн мэргэжил, гүйцэтгэх ажлын дагуу, багуудад хуваагдсан нь онцлог байлаа. Тухайлбал Орхон аймаг дахь бүх ЕБС-ын удирдах зөвлөлүүд, СӨББ-ын удирдлагууд, ЕБС-ын гадаад хэлний багш нар, биеийн тамирын багш нар, математик мэдээлэл зүйн багш нар нэг баг болж оролцжээ.
            Энэ талаарх мэдээллийг Орхон аймгийн ЕБС-ын Нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш Д.Отгонбанди багшаас тодрууллаа.
“Миний хувьд би биеийн тамирын багш мэргэжилтэй учраас биеийн тамирын багш нарынхаа багт оролцож урлагийн наадамдаа оролцлоо. Орхон аймагт нийтдээ 70 гаруй биеийн тамирын багш байдаг. Тэмцээнд маань олон улсын хэмжээний мастер зургаа, спортын мастер 28, спортын дэд мастер 16 мөн спортын цол зэрэгтэй, тэргүүлэх, зөвлөх, заах арга зэрэгтэй багш нар оролцсон. Шалгарсан баг нь ирэх Аравдугаар сард БСУГ-ын 40 жилийн ойн баярын арга хэмжээ, гала тоглолтыг зохион байгуулж явуулах юм.
Мөн тус наадамд хөгжмийн багш болон дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын арга зүйч, жүжигчин, найруулагч зэрэг чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн болон суралцаж буй багш ажиллагсдыг оролцуулаагүй ажээ.