1045
 
 

БАЯН-ӨНДӨР СУМЫН 55 ИРГЭНД ГАЗАР ОЛГОНО

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар залуу гэр бүлийг дэмжих үүднээс 15 залуу гэр бүлд Эрдэнэ багт хашаа барьж, орчин үеийн байгальд ээлтэй материалаар байшин барьж орон гэртээ болгохоор зорьж байна. 
Мөн Баян-Өндөр сумын Засаг дарга, “Дэвжих амьдрал” хуримтлалын бүлгийн  санаачилгаар Яргуйтын хөтлийн хэсэгт зорилтот бүлгийн 20 айл өрхөд газар олгож 4х5 хэмжээтэй байшин барьж өгөхөөр төлөвлөн ажил эхэлжээ. Тус ажилд “Дэвжих амьдрал” хуримтлалын бүлгийн 20 айл өрхийн 90 гаруй хүн ам хамрагдах ба төсөл бичиж Олон улсын байгууллагад хандсанаар 40 сая төгрөгийн дэмжлэгтэй,  өөрсдийн оролцоотой барих юм. 
Баян-Өндөр сум ХХҮГ-тай хамтран 10 айлд, Баян-Өндөр сумын Засаг даргын санаачилгаар 10 айл буюу нийт 20 өрх айлд газар олгож хашаажуулж “Монгол ногоо” төсөлд хамруулж хүнсний ногоо тариалах боломжоор хангаж өгөх юм. Тиймээс энэ жил нийт 55 айл өрхөд шинээр газар олгож, амьдрах орон сууцтай болгох бөгөөд дээрх айл өрхүүдэд олгогдож байгаа газар нь Баян-Өндөр сумын ИТХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу хуулийн хүрээнд олгогдох ажээ.