1045
 
 

БИЗНЕСТ ҮНЭНЧ ЗАН ЧУХАЛ

Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газраас гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт удаа дараа зохион байгуулж иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллан ирсэн билээ.
Бизнес эхлүүлэхэд хамгийн чухал зүйл юу болох талаар Улаанбаатар хотоос сургалт зохион байгуулахаар ирсэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш доктор, профессор Л. Оюунцэцэг “Ховд аймагт бизнес эрхлэх маш их нөөц бий. Дээр нь бизнес хийх хүсэлтэй авхаалжтай чадвартай залуус олон байгаа нь харагдлаа. Орчин үед “Мэдлэгийн эдийн засаг” гээд хүний мэдлэг оюун үйлдвэрлэлийн нөөц бололцоо гэж үздэг хандлага дэлхий нийтэд бий болчхоод байна. Ганцхан ашиг олох гэсэн өөрөө л баян болох зорилготой амин хувиа хичээсэн бизнес явцгүй гэдэг нь харагддаг. Тиймээс гарааны бизнес эхэлж байгаа хүн үргэлж суралцахад бэлэн байх, бусадтай зөв боловсон харилцаж чаддаг байх, хамгийн гол нь үнэнч шударга зан чанартай байх нь тухайн хүний амжилтын баталгаа болж байна.” гэв.
Мөн нэмж хэлэхдээ бизнес эрхэлдэг хүн бүтээлч чадварлаг байхаас гадна хатуужилтай, хүмүүжилтэй, цэвэр ёс суртахуунтай байх нь чухал юм хэмээлээ.