1045
 
 

“ОЛОН ЯСТНЫ УГТАХ ҮҮД” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн ажилтнууд, гэрээт жолооч нар хамтран “Түмэн модот хаалга” төрийн бус байгууллага байгуулсан.
Тийнхүү тэд 2021 он гэхэд Бичигтийн хөтлөөс Ховд аймгийн төв хүртэлх газрыг иргэдийн оролцоотойгоор моджуулах, хотын өнгө үзэмж тохижилтод хувь нэмэр оруулах зорилгоор 10 мянган модтой “Олон ястны угтах үүд” бий болгох санаачилга өрнүүлээд байгаа билээ.
Энэ ажлыг угтаж “10 мянган мод” төслийн танилцуулах уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад байгаль орчны салбар байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, байгаль орчны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаа эрдэмтэн докторууд, нутгийн зөвлөл, иргэдийн төлөөлөл оролцжээ. Уулзалтаар төслийн зорилго, зорилт, 2018, 2019 онд хийсэн ажлын үр дүн, иргэд олон нийтийн өгсөн хандивын орлого, зарлагын тайланг танилцуулж , харилцан санал солилцлоо.
Иргэдийн оролцоотойгоор гурван жилийн хугацаанд “Олон ястны угтах үүд”-ийг моджуулж дуусах бүрэн боломжтой гэж санаачлагчид үзэж байна. Нэг модыг тарьж ургуулахад 18 мянган төгрөгийн зардал шаардлагатай юм байна.