1045
 
 

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЭНЭ САРЫН 20-НД БОЛНО

1045

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн  хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. 
Үүнтэй холбогдон аж ахуй нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд дүүргийн хэмжээнд ирэх Бямба гаригт “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг зохион байгуулна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд орчны 50 метр газар, нийтийн эзэмшлийн зам талбай, өөрийн хашаан доторх хог хаягдал, хатсан хөл газрын ургамал болон байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэх юм.
Цэвэрлэгээний явцад мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчид бүрэн хяналт тавина. Хангалтгүй оролцсон аж ахуй нэгжүүдийг зохих хууль журмын хүрээнд хариуцлага тооцох аж. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүд “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.