1045
 
 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ЭМД-ын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ЭМД-ийн ерөнхий газраас зохион байгуулж байна. Энэ талаар Тусламж үйлчилгээ чанарын газрын ахлах мэргэжилтэн С.Мөнхсайхан ийнхүү ярьж байна.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалт явагдаад Нийслэлд нийтдээ 79 хувийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад орсон бол Багануур дүүргийн хувьд “Да Экюмент” шүдний эмнэлэг тэнцжээ. Одоогоор гэрээ байгуулан ажлаа эхлэх гэж байна. Мөн тус хөтөлбөр энэ жилийн хувьд 0-6 насны хүүхдийн амны хөндийн үзлэгт бүрэн орох юм. Өөрөөр хэлбэл нэг хүүхдийн хэдэн шүд ч гэмтсэн байсан тухайн эмнэлэг хүүхдийг аваад үзлэгт хамруулах юм бол амны хөндийн үзлэг бүрэн хийгээд гаргах хөтөлбөртэй эмнэлгүүд сонгон шалгаруулалтад оролцсон байгаа юм.
2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулалтад оролцлоо. Эхний ээлжид 0-6 насны хүүхдүүдийг хамруулах аж.