1045
 
 

МАЛЫН ХОРОГДОЛ ӨМНӨХ ЖИЛИЙНХЭЭС 10 ДАХИН БАГА БАЙНА

Булган аймагт тавтай сайхан хавар болж, бод малын хорогдол өмнөх жилийн мөн үеийнхээс бараг 10 дахин бага байна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын гаргасан мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар аймгийн хэмжээнд 7282 толгой мал хорогджээ. Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр суманд нийтдээ 4800 мал хорогдож, аймгийн хэмжээний нийт хорогдсон малын 66,1 хувийг эзэлж байна. Харин өнгөрсөн оны энэ үед 63 мянга гаруй мал хорогдож байсан ажээ.