1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС ИРГЭДДЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭГ ХҮРГЭЛЭЭ

Жил бүрийн Дөрөвдүгээр сарын нэгнээс Зургадугаар сарын дунд үе хүртэл буюу загасны үржлийн үеэр загас барихыг хориглосон байдаг. Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан болон ан амьтныг агнасан тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийг хоёр дахин өсгөж тооцдог.
Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдын тоо толгой цөөрсөөр байна. Тухайлбал 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бөхөн 2017 оны эхэн сарын байдлаар 4000 хүрэхгүй болжээ. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой 10 гаруйхан жилд огцом буурчээ. Мөн элбэгт тооцогддог тарвага, цагаан зээр, загас амьтдын тоо толгой эрс цөөрсөөр байгаа юм.
Иймд Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас тодорхой хугацаанд загас барихыг хориглосон ч  загасчлах сонирхолтой иргэд олон байдаг. Гэхдээ зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж хууль биелүүлэх нь иргэн бүрийн үүрэг билээ.
Зөрчлийн тухай хуулийн талаар аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орны хяналтын байцаагч Л.Бат-Ирээдүй “Амьтны тухай хуульд загас барих болон загас барьдаг торыг хэрэглэхийг хориглосон байдаг. Хавар яргуй ургахад гөрөөсний цусыг түүхийг-ээр нь шинээр нь хэрэглэх биед сайн гэж ярилцдаг. Энэ сайн нөлөө үзүүлэхээс гадна бас сөрөг нөлөө маш их юм. Тухайлбал гөрөөсний цусаар дамжин хачигт халдвар болон халдварт өвчин тусах магадлалтай болдог. Одоо гөрөөсний үржлийн үе эм нь хээлтэй байгаа тул үржилд орсон амьтдаа айлгахгүй ичээхгүй байх хэрэгтэй. Мөн чоно, гөрөөс гэрэлтүүлэх, тээврийн хэрэгслээр хөөж гэрэлтүүлэн агнахыг хуулиар хориглосон. Энэ тохиолдолд шинэ зөрчлийн тухай хуулиар хориглосон арга хэрэглэх, техник хэрэгслийг улсын орлого болгох хуультай” гэлээ.
Мөн ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл нь ангийн түүхий эдийн худалдааг хязгаарлах явдал юм. Зөрчлийн тухай хуульд заасан дагуу хохиролд тооцох амьтны тухай хуулийн дараах заалтын дагуу хууль бусаар барьсан нэг ширхэг загасны экологийн эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцох юм. Амьтны тухай хуульд заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ хэмээн Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.