1045
 
 

ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГТ “НАЙРАМДАЛ-2” ЗУСЛАНГ БАЙГУУЛАХААР СУДАЛЖ БАЙНА

Хөвсгөл аймаг 2019 оныг хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, нэрлэсэн жилийн хүрээнд олон бүтээлч ажлыг өрнүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Хөвсгөл нуурыг эрэгт Олон Улсын “Найрамдал-2” зуслан байгуулахаар судалгааны ажил хийж эхэлсэн байна. Зусланг байгуулснаар аялал жуучлал хөгжих, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах олон ач холбогдолтой ажээ. Тус зусланд Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд ирж Хөвсгөл нуурыг үзэж далайн хөвөөнд амрах боломжтой. Олон Улсын зусланг байгуулах гэдгийг Хөвсгөл аймгийн засаг дараг Л.Ганболд хэллээ.